Хутагт овогтой Чулууны Ганхуяг

Санхүүгийн хүртээмжтэй байдлыг түгээгч

Чулууны Ганхуяг нь банк, санхүүгийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай банкир, бизнесмэн бөгөөд санхүүгийн хүртээмжтэй байдлыг түгээн дэлгэрүүлэгч юм. Тэрээр Монгол Улсын Сангийн Дэд сайдын албан тушаалыг хашиж байсан ба Форбес сэтгүүлээс нэрлэдэг “Дэлхийн бичил санхүүгийн шилдэг 100 байгууллага”-ын нэгээр шалгарсан Монголын анхны банк бус бичил санхүүгийн байгууллага ХАС буюу Хөгжлийн Алтан Санг үүсгэн байгуулж, Гүйцэтгэх Захирлаар нь ажилласан. Түүний үүсгэн байгуулсан ХАС нь мөн Moody’s агентлагаас олон улсын үнэлгээ авсан анхны Монгол банк юм.

Одоо Ард Санхүүгийн Нэгдлийн Үүсгэн Байгуулагч, Гүйцэтгэх Захирал бөгөөд бүтэцдээ санхүү, мэдээллийн технологи, блокчэйн, дэд бүтэц болон медиа салбарын нийт 42 компанийг нэгтгээд байна.

Тэрээр Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалыг тус тус хашиж байсан ба Монголын Эдийн Засгийн Форумын үүсгэн байгуулагчдын нэг юм. 2009 онд Дэлхийн эдийн засгийн форумаас тодруулдаг Дэлхийн залуу манлайлагчдын нэгээр шалгарсан бөгөөд өдгөө Дэлхийн нэр төрөө эрхэмлэх байгууллагын Монгол дахь удирдлагаар ажиллаж байна.