ГАНЦААРАА Ч БОЛОВ ЗӨВ ЧИГТ ЯВАХ НЬ БУРУУ ЯВАА СҮРГЭЭ ДАГАХААС ХАВЬГҮЙ ДЭЭР...

pic
Биткойны тухай...

Ганцаараа ч болов зөв чигт явах нь буруу яваа сүргээ дагахаас хавьгүй дээр шүү, манайхаан. Тэд чамайг тоохгүй байж болно. Шоолж болно. Бүр шоглож ч магадгүй. Бүү тоо - эцсийн хүрэх зогсоол чинь юу билээ гэдгээ л сайн санаад гүрийгээд байдаг юм шүү.

Надад тохиолдсон, одоо ч өрнөж байгаа нэг явдлыг та бүхэнд сануулья:

Биткойн 200 орчим доллартай байхад 5 жилийн өмнөөс бид анхаарлаа хандуулж, ажиллаж эхэлсэн юм. Дараа жил нь, 11 сард тэр 700 доллар хүрэхэд та бүхэнд лайв хийнгээ анх танилцуулж, ярьж эхэлснээ би тод санаж байна - энд нэг ийм юм байна. Бидэнд боломж гарах юм шиг байна. Мөнгө, санхүүд хувьсгал хийгдэх нь гээд Цахим Алт номыг багийнхантайгаа бичиж, хэвлүүлсэн.

Бид хэрэвзээ авбал алдсан ч гудайж, харамсахгүй хэмжээнд л аваарай. Авсан бол хав дарж, мартаарай гэж зөвлөсөн. Маш энгийн бөгөөд ойлгомжтой л юм ярьж байна гэж бодсон. Миний зөвлөгөөг дагасан хэдэн хүнийг би мэднэ - тэр хэддээ баяр хүргэе - өнөөдөр Биткойн 40 мянган доллар болов. 3 мянгаар, 10 мянгаар, бүр 15 мянгаар ч авсан бай хожиж байгаа биз? Явбал тултал нь явах хэрэгтэй - зөвхөн тэр тохиолдолд л явсан нохой шиг юм зуудаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

2017 онд бид КриптоҮндэстэн арга хэмжээг зохион байгуулж, дижитал түйвээлт, блокчэйн, криптовалют, Биткойн, түүний олборлолт зэргийг тойрч ярилцсан. Гадаад мэргэжлийн нөхдийн үгийг олон түмэнд хүргэхийг зорьсон. Түүнээс КриптоҮндэстэн сан мэндэлж, бид олуулаа болон криптовалютанд хөрөнгө оруулж, олборлолт хийж эхэлсэн билээ. Надад, манай багт итгэсэн 150 хөрөнгө оруулагчдаа дахин баярлалаа гэж хэлээд баяр хүргэе! Бид чадсан шүү.

Гэхдээ энэ явдал өдий хүрээд зогсохгүй - бидний аялал дөнгөж эхэлж байна. Барууны том сан, банкууд одоо ийшээ орж ирж байна - бид мөчөөгөө өгөх болоогүй, нээлттэй компани хэлбэрт үйл ажиллагаа шилжүүлж, Монгол түмэндээ энэ боломжийг улам бүр томоор нээж өгөх болно. Ингэснээр бид дэлхийд дахиад эн зэрэгцэх болно - хувьцаат компаниар дамжуулан Биткойн болон бусад криптовалютын өсөлтөөс ард иргэддээ хожих боломжийг олгож эхэлнэ. Хажуугаар нь АрдКойноо хөгжүүлж, хэрэглээг нь өргөжүүлснээр үнэ цэнийг нь өргөх болно. Дижитал биржийнхээ үйл ажиллагааг албан ёсоор нээх болно. Энэ бүхнээс битгий хоцроорой!

Манайхныг сайн дагаарай. Боломж гарвал аваарай. Тэгээд дараад аваарай. Ав. Дар. АвДар буюу таны алтны авдар. Ард Аппыг хэлж байгаа юм шүү.

Энэ авдартаа Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Кредит, Ард Даатгал, Монгол Шуудан, Үндэсний хувьчлалтын сан - AARD, ADB, AIC, XOC, MNP - гэдэг хувьцааг, Биткойн, АрдКойноо - BTC, ARDX зэргийг хийгээд байгаарай. Удахгүй бид дараачийн алхмыг нь зааж өгнө.

#АвДар #ArdApp #DAX

#AARD

#ADB

#AIC

#MNP

#XOC

#ARDX

#GanQuotes

#ArdAcademy

« Буцах