ЧИНИЙ ЦАГ БОЛ ЯГ ОДОО. ЗОГСОЖ БАЙГАА ГАЗРААСАА ХӨДЛӨӨД ХЭЗЭЭ Ч БҮҮ ЭРГЭЭРЭЙ!

pic
Монголын Хөрөнгийн Биржийн нийт үнэлгээ анх удаагаа 3 ихнаяд төгрөгт хүрч манай зах зээл 2020 оныг үдлээ.

Би эртнээ Хөрөнгө Оруулагч Үндэстэн болъё, бүгдээрээ нийлж, хамтдаа зүтгэе гэж та бүхэндээ уриалсан. Эхний үр дүн гарч байгаад туйлын их баярлаж байна. Надад, манай хамт олон итгэж нэгдсэн олон түмэндээ баярлалаа - бид та бүхний итгэлийг цаашид ч алдахгүй ажиллах болно гэдгээ л би мэддэг.

AARD, AIC, ADB, MNP, XOC энэ хүнд хэцүү цаг үед үнэлгээ нь чангараад гараад ирлээ - энэ бол зөвхөн эхлэл ч, бидний зам урт бөгөөд өгсүүр хэвээрээ л байх болно гэдгийг бид бүгд ойлгож байгаа. Бид мэргэжлийн хөрөнгө оруулагчид - манай багцад мөнгөний болон хөрөнгийн захын хэрэгслүүд багтдаг - хадгаламж, бонд, хувьцаа, доллар, төгрөг гээд. Манайд криптовалютын нөөц бий. Бид энэ тал дээр туршлага хуримтлуулж, гарамгай болж чадсан. Энэ асуудлаар бид цааш нь хэрхэх талаар удахгүй та бүгдэд мэдээллэх болно.

Төр засгаас зарлан хэрэгжүүлж эхлээд байгаа цахим хөгжлийн стратегийн дагуу бид дижитал түйвээлтийг хэрэгжүүлэх ажилдаа цаашид ч шамдах болно.

Бид стратегийн түншлэлийг шат болгондоо бий болгож ажиллахыг чармайна. Харилцан ашигтай санал байвал бидэнд хандаарай!

Тун удахгүй бид 2020 оныхоо тайланг та бүгдэд хүргэх болно - хүндрэл бэрхшээлийг бид давуу тал болгож ажилласан гэдэг нь одоо ч тодорхой харагдаж байгаа - бид саяхан 500 мянган бүртгэлтэй харилцагчтай болж амжсан.

Ингээд би 2021 онд та болон танай ойр тойрныхонд азтай, хийморьтой, золбоотой явахыг хүсье. Бид бүгд нийлж, нэгдэж байгаад дэлхийг Investor Nation гэж доргиох болно - тэр мөчийг дөхүүлэхэд минь тус дэм болоорой!

Хүчтэй. Хамтдаа!

#ХүчтэйХамтдаа

#GanQuotes

#ArdAcademy

Ard Financial Group

Ard Bit

Ard Shop

Ard Securities

Ард Даатгал ХК - Ard Insurance JSC

Ард Кредит ХК

« Буцах