АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ДАРАА ЖИЛ АРДКОЙНЫ УРАМШУУЛАЛДАА 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСВИЙГ БАТАЛСАН

pic
Үүнийг анхааралтай уншиж, тунгаана уу? Танд хэрэгтэй зөвлөгөө өгье.

Манай хэрэглэгч хагас саяд хүрэв. Ард Санхүүгийн Нэгдэл дараа жил АрдКойны урамшуулалдаа 1.2 тэрбум төгрөгийн төсвийг баталсан тул ARDX-ээ зарах гэж яарах хэрэггүй юм шүү.

Зарах бол зөвхөн эксчэйнж дээрээ зах зээлийн үнээр нь арилжаарай. Хувь хүнд зарын дагуу хямд шилжүүлж огтоос болохгүй! Танд зориулсан хөрөнгийг тэр хүн хямд авч ашиг хийж байна. Дахин хэлье 90 оны хувьчлалын түүхийг бүү давт. Ягаан, цэнхэр тасалбарын гунигт явдлыг бүү март! Ухаантай хүн нэг алдаагаа олон дахин давтдаггүй гэдэг шүү дээ!

Харин АрдКойноо манай дурын үйлчилгээнд хамрагдаж цуглуулж болно. Хуримтлал, хөрөнгө оруулалт хийж болно. Ирээдүйгээ өөрийнх болго! Үр хүүхэддээ өвлүүлэх хур хөрөнгөтэй бол.

Манай хувьцаагаар сольж, бусад криптовалют болгож болно. Энэ бол манай хамт олны та бүхэндээ барьж байгаа бэлэг юм шүү!

Ав. Дар! Авдар дүүрэн алт болгохыг ерөөе!

#АвДар

#ARDX

#DAX

#XX

« Буцах