АРДКОЙНЫ ТУХАЙ...

pic
Өглөөний мэндээ! АрдКойны тухай нэг зүйлийг хэлчихье гэж бодлоо. Бид 4 жилийн өмнөөс Биткойн гэдэг юм байдаг юм байна шүү гэж ярих болсон. Тэгээд 3 жилийн өмнөөс хөдөлж, 2019 оны эхээр АрдКойн гэх блокчэйн дээр суурилсан харилцагчийн урамшууллын оноогоо та бүгдэд анх танилцуулсан.

Өнгөрсөн хугацаанд АрдКойныг 500 мянга гаруй хүнд бид урамшуулал болгон тараасан. Харин АрдКойноороо юу хийж болдог юм бэ гэж хүмүүс их асуудаг. Миний хариулт:

1. Манайхаас бүтээгдэхүүн үйлчилгээ, авахад хөнгөлөлт болгож ашиглаж болно.

2. Та АрдКойноороо Биткойн авч болно.

3. Та АрдКойноороо Ардын хувьцааг авч болно.

4. Хамгийн зөв нь та АрдКойноо хадгалж, хуримтлуулж, өсгөн арвижуулж болно.

АрдКойн авна, мөнгө өгье, хамтдаа хялбар мөнгө хийе гэж хүмүүс их хандаж байгаа байх. Би юу гэж зөвлөх вэ гэвэл - Бүү яарч, сандран өгөөчээ. АрдКойныг бид танд бэлэглэсэн. Таны амьдралд боломжийг бий болгож, танд тусалья гэсэн үүднээс. Таны, магадгүй, анхны хөрөнгө оруулалт хийхэд нэмэр болох байх гэж найдаад. Танд болон таны үр хүүхдэд буян болог гээд. Наадахаа өөр хүнд дамжуулах гэж бүү яар.

Ягаан, цэнхэр тасалбар, хувьчлалаас юу ч олж авч чадаагүй гэж араас нь өчнөөн жил харамсаад сууснаа бид бүгд л толгой сэгсрэн санаа алдан байн ярьдаг. Тэр үед яг л ингээд хойноос хөөцөлдөж байгаад хэдхэн сэргэлэн нөхөр хөлжсөн. Тэдний буруу биш шүү. Өгсөн бид бүгдийн л хохь юм...

Тэгвэл энэ боломжийг яг одоо харин чулуу болгоо! Тэнэг хүн л нэг чулуун дээр дахин дахин бүдэрдэг гэдэг.

Ардын хамт олон та бүгдэд энэ боломжийг нээж өгсөн. Бид зөвхөн хамтдаа, бүгдээрээ нийлж байж л урагшлах боломжтой гэдэгт би хатуу итгэдэг. Монголынхоо гэрэлтэй аз жаргалтай ирээдүйг хамтдаа цогцлооё гэж уриалж байна, та бүгддээ. Бүгдээрээ нийлж байгаад 2021 онд Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлооё!

Дэмжээрэй! Уухай!

#ХүчтэйХамтдаа

#GanQuotes

#ArdAcademy

« Буцах