УУЛЫН ОРГИЛ ДЭЭР ГАРЧИХСАН ЧОНОНООС АВИРЧ БАЙГАА НЬ ЯМАГТ ӨЛСГӨЛӨН БАЙДАГ ГЭНЭ...

pic
Би өөрийгөө хэзээ ч болчихлоо, хийчихлээ, одоо амар тайван байж болно гэж харж байгаагүй. Ямагт мацсаар л, хөдөлсөөр, өөрийгөө голсоор ирсэн. Хэзээ ч гараа буулгаж, хойшоо сууя гэж бодож байгаагүй. Энэ бол миний зарчим, бүр амьдралын хэв маяг болчихсон зүйл.

Бодит амьдрал дээр нэг уулын орой дээр гарахлээр дараачийн бүүр өндөр уулс харагддаг шиг, за, энэ ажлыг хийгээд амжуулчихвал л болчихно байх гэж бодоод, зүтгүүлж байгаад хартал дараачийн бүр том, бүр их зүйл цаана нь намайг ямагт хүлээж байдаг. Хадгаламж зээлийн хоршоо, банк бус, банк, зөв банк, санхүүгийн нэгдэл, гадагшаагаа тэлэх, сангийн бодлого, хөрөнгийн зах зээл, блокчэйн, тэтгэврийн шинэчлэл гэх мэт хөврөнө... Сонирхолтой ч тус бүрт хүрэхэд маш их хугацаа ордог. Тэвчээртэй, тууштай, мятрашгүй л байх хэрэгтэй болно. Зорилгоо хэзээ ч мартахгүй, өдөр бүр өөртөө сануулж байх ёстой байдаг.

Хувьцааны үнэ өслөө, уналаа гэдэг. Алс холд сүндэрлэн харагдах сүрлэг уулын оргил руу хүрэхийн тулд наадах даваа гөвөө, уулсыг даван туулан байж хүрдэг гээд харьцуулж харвал ойлгомжтой болно. Энэ аялалд олон удаа өгсөж, уруудна. Ядарч, цуцна. Гагцхүү няцаж, буцаж л болохгүй.

Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь нэг том өндөрлөгт хамтдаа хүрье гэж шийдээд, түүнийхээ төлөө эцсийг нь хүртэл явахыг л хэлнэ. Дундаас нь буцвал чи л алдах болно. Эцсээ хүртэл зүтгүүлсэн нь хожих болно.

Манай нэг найз 3 жилийн өмнө 12 мянгаар Биткойн авчихаад 6 мянга болж унахад нь сандарч наймаа хийе гээд ороод ирсэн. Ятгаад дийлээгүй түүнийхээр л болгосон. Өнөөдөр харин Биткойн 24 мянгатай явна. Цаашид ч чангарах байх. Яаран дааран хөдлөх хэрэггүй байгаа биз? Итгэсэн бол тууштай байвал л хождог тоглоом юм.

9 сард манай хувьцаа мянган төгрөг хүрэхэд айж сандран зарсан хэд амаа барьж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол богино хугацаанд ашиг хийдэг наймаа биш. Тэвчээртэй, хүлээцтэй байсан нь л ашиг хийдэг юм. Эсрэг талд нь тэр үед авсан хүмүүс 60-70 хувийн ашиг хийж байна. Цаашид илүү ихийг хийнэ - бид бол үндсэн зорилгодооо хүрэх шатандаа дөнгөж орж байгаа компани. Би бол Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг нэмж авсаар байх болно. Тийм учраас надад үнэ нь унах тусам хямд гэж харагддаг гэсэн үг юм шүү. Ардын үнэлгээний талаар би дараачийн удаа та бүгддээ дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодож байна.

Өнөөдөр энэ долоогийн арилжааны сүүлчийн өдөр - манайхантай холбогдож Хөрөнгө Оруулагч Үндэстэнд нэгдээрэй! AARD, ADB, AIC, MNP, XOC гэдэг тикертэй арилжаалагдаж байгаа. Хамгийн идэвхтэй хувьцаа эд нар мөн.

Амжилт хүсье, та бүхэндээ!

#GanQuotes

#ArdAcademy

« Буцах