ЗАХ ЗЭЭЛ ҮГЭЭ ХЭЛЖ, ДҮНГЭЭ ТАВЬЖ БАЙНА. БИ ЭНЭ МӨЧИЙГ ИХ ХҮЛЭЭЖ БАЙСАН

pic
Хар даа: Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа 1,620-иор нээгдээд 1,727 төгрөгт хаагдаж.

Өчигдрийн арилжааны үеэр хамгийн дээд талдаа 1,880-д хүрсний хажуугаар хамгийн сүүлчийн наймаагаар 1,880 төгрөгөөр хувьцааг хамж авчээ. Үр дүнд нь Ардын хувьцааг зарах захиалга бараг байхгүй шахуу болж - 2,500 төгрөг хүртэл 8-ан л захиалга үлдэж. Энэ цаг үед би үүнийг зүгээр л гайхамшиг гэж бодож байна. Энэ бол зах зээл бидэнд саналаа өглөө гэж хэлж болохоор юм. Vote of confidence гэдэг юм. Бид Монголын Хөрөнгийн Бирж дээрх хамгийн доогуур үнэлгээтэй компани байхаа больж, өөрийн балансын үнэлгээнд удахгүй хүрээд, хамгийн зөв үнэлгээтэй нь болох болно!

Доорх дэлгэцнээс хэд хэдэн зүйлийг олж харж болох юм: манай биржийн журмын дагуу (би үүнтэй санал нийлдэггүй) нэг өдрийн өсөлтийн дээд түвшиндээ буюу 15 хувьд AARD тулж арилжсан байна. Мөн энд харагдахгүй байгаа нэг зүйл их чухал - хөрөнгийн захын тухайн өдрийн нийт арилжааны 53 хувь (1 сарын 15-нд 193 саяын арилжаа явагдсаны, 103 сая нь AARD байв) зөвхөн энэ хувьцаан дээр явсан гэдэг нь Ардын бүх хувьцааны хувьд бух давхиад эхэлж гэж хэлж болно.

Манай мянга мянган хувьцаа эзэмшигчид хожлоо. Би та бүхэндээ баяр хүргэхээс гадна бидэнд итгэж, бидэнтэй ямагт хамт байсанд талархал илэрхийлмээр байнаа - бид үүнийг хамтдаа хийж чадсан юм шүү! ХҮЧТЭЙ. ХАМТДАА! БИД ЧАДЛАА!

Бид дараачийн долоод бүх компанийнхаа 2020 оны тайланг танилцуулахаар зэхэж байна. 21 онд хийх гол ажлуудаа дэлгэнэ. Хүлээгдэж буй зарим үр дүнгээ танилцуулна.

Нэг зүйлийг яг одоо хэлчихье - бид 500 мянган харилцагчтай болов. Энэ бол салбаргүй байгууллагын хувьд өөрөө гайхамшиг. 2021 онд бид идэвхтэй 1 сая хэрэглэгчтэй болно гэдэгт би одоо итгэлтэй болсон шүү! Баярлалаа, та нартаа!

#AARD

#АвДар

#ARDX

#XX

« Буцах