ХЭДҮҮЛЭЭ ӨӨРСДӨӨ БАНКТАЙ БОЛНО ОО

pic
Өглөөний мэндээ, манайхаан! Өчигдөр орой лайв хийснийг үзсэн бол баярлалаа. Үзээгүй бол олоод үзээрэй гэж зөвлөе. Хэдүүлээ өөрсдөө банктай болно. УИХ банкуудыг олон нийтийнх болгох, хувьцаат компани болгох шаардлага тавих хуулийг батлах гэж байна - алдарт хоккейчин Уэйн Грецкигийн хэлсэнчлэн шайба байгаа газар руу биш явж байгаа газар руу нь хэдүүлээ давшнаа.

Ярьснаа энд товчхон сийрүүлчихье гэж бодлоо:

Мөнгө амрах ёсгүй. Сул хэвтэх ёсгүй. Мөнгөний төлөө ажиллахаас гадна мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуул гэж би сануулдагаа. Өнгөрсөн хугацаанд маш олон гадаад дотоодын компани, хувь хүнд хүрч ажиллаж, мөнгийг нь өсгөж өгсөн олон жишээ байгаа - КИДАН, ХасБанк, EIT, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, КриптоҮндэстэн...

Ардын хувьцаа өсч байгаа - цаадах шалтгаануудыг нь тайлбарлаж өгөв - бид ашигтай ажиллаж байна, өргөжин тэлж байна. Шинэ харилцагчид үй олноороо нэмэгдэж байна. Манайх шинэ бизнесүүд рүү орж байгаа. Ер нь Ковид-19-ийн үед бид бэлэн байж, хожиж байна гэж харж болно.

9 сард манай хувьцааг 1 саяар авсан хүн 3.2-аар зараад гарав. Харин надтай хамт ХасБанкинд ажиллаж байсан хүн 1 саяынхаа хувьцааг 497 саяар зарсныг сая харлаа. Би үүнийг л та бүхэнд хэлээд байгаа юм - итгэсэн юм бол Ав тэгээд Дар. Би урьд нь хийж байсныг та бүгд харсан. Одоо ч хийх болно.

2016 оны 1 сард Хөрөнгө Оруулагч Үндэстэн албан ёсоор мэндлэхдээ Монголчууд бид өөрийн гэсэн банктай болно гэж би та бүхэнд ярьж байсныг санаж байгаа байх. Өнгөрсөн хугацаанд бид Банк+ буюу дижитал банк болон түүнийг хүрээлсэн дэд бүтцийг бий болгож чадлаа. Үүнтэй хэн ч маргахгүй байх.

Харин энэ жил бид арилжааны банкны хувьцаа эзэмшигч болох болно. Монголчууд бид нэгдэж, нийлж байгаад үүнийг хийнэ.

Яаж гэж үү? Амархаан - та 1 сая төгрөгөө бэлд. Тэгээд Ардын 333 ширхэг хувьцааг 3,000 төгрөгөөр Монголын Хөрөнгийн Бирж дээрээс аваарай. Түүнийг нь бид эндээс нийлүүлэх болно. Эхний 1,500 хүнд л өгөх боломжтой юм шүү. Амжиж орж ирж чадвал бид таныг 3,000 АрдКойноор мялаах болно.

Хувьцаагаа манай Аппаар дамжуулж авбал урамшууллын оноо авдагаа мартуузай. Мөн DAX дээр секюрити токен хэлбэрээр бид туршилт явуулж байгаа бөгөөд энэ аянд мөн хамруулахыг бодож байгаа болно.

Жич: 1 саяас дээш хэмжээнд манай хувьцааг авбал олгогдох урамшууллын АрдКойн нь нэг хүнд дээд талдаа 3,000 л олгогдох юм шүү. Таны энэ хямдралтай бөгөөд урамшуулалтай аянаас авсан хувьцааг бид 1 жил цоожлох болно шүү.

Гадаадад байгаа нөхөддөө бид ижил нөхцлөөр гэхдээ доод хэмжээ нь 1 мянган доллар, евро байх нөхцөлтэйгээр мөн ижил хэмжээний хувьцааг санал болгож байгаа юм шүү.

За, ингээд амжилт хүсье! Бид та бүгдэд яг хэзээ гэдгийг хэлэх болно шүү.

Хөрөнгө Оруулагч Үндэстэнд тавтай морилно уу?

#ХүчтэйХамтдаа

#АвДар

#АрдАпп

#ЗөвБанк

#ARDX

#DAX

Нийтэд таалагдах гэж өөрийн хүлээлтээ бууруулж хэрэггүй ээ - чи ондооших гэж төрсөн гэдгийг сана гэнэ шүү.

« Буцах