НЭГ БАНК - НЭГ АРД!

pic
Банкны эзэд, захирлууд (бүгд биш байх) сандралдаж эхэлжээ. Нөгөө үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг юм болж байна. Аргагүй биз - хав дараад олон жил суучихсан юм руу нь салхи оруулж, гэрэл тусгаж байгаад Ард түмэн банкныхаа эзэн болох боллоо. Тэд тэвдэж л байг - бид ажлаа л хийх болно. Дэмжиж оролцож байгаа мянга мянган ахан дүүсдээ баярлалаа!

Одоо би та бүхнийг нэг дуугаар УИХ-аар хэлэлцэгдэж байгаа банкны тухай хуулийг яаралтай баталж, бүх банкнуудыг олон нийтийн болгохыг шаардахыг хүсч байна.

Намайг зогсоох, хоргоох, шоглох, сүрдүүлэх акцууд явагдана. Бууны ноход нь ноцож үзнэ - хүчтэй байна шүү, хэдүүлээ, нэг цул! Бид 2015 оны сүүлээс эхлүүлсэн сүпер марафоныхоо барианы шугаманд дээр гарч ирлээ!

Нэг Банк - нэг Ард!

#ХүчтэйХамтдаа

#RightBank

Би цаанаасаа аядуу зөөлөн, нинжин сэтгэлтэй төрсөн. Гагцхүү, найз, гэр бүл, итгэл үнэмшлээ хамгаалахад хүргэвэл би энэ дэлхийн хамгийг хүчирхэг, хамгийн цуцашгүй тэмцэгч юм гэдгийг бүү март.

#ArdQuotes

#ArdAcademy

« Буцах