Бичвэрийн түүвэрлэгээ хүргэж байна.

pic
Клабхаус дээр манай шилдэг захирал, менежер, програмч, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх, инфлюэнсер, экспертүүд - нэг үгээр хэлбэл мундагийн мундагууд саяхан цугларч байгаад баахан юм ярихын зуур поопорч, үнээ хөөрөгдүүлж, хөөс үлээж, баахан хүнийг хохироосон тухай манийгаа ярьсан юм даг аа.

Өглөөний мэндээ!

Одоо 4 цаг 30 минут болж байна. Гэхдээ би нэг зүйлийг хэлэхгүй бол хэл загатнаад болдоггүй ээ, манайхаан. Уучлаарай.

Клабхаус дээр манай шилдэг захирал, менежер, програмч, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх, инфлюэнсер, экспертүүд - нэг үгээр хэлбэл мундагийн мундагууд саяхан цугларч байгаад баахан юм ярихын зуур поопорч, үнээ хөөрөгдүүлж, хөөс үлээж, баахан хүнийг хохироосон тухай манийгаа ярьсан юм даг аа.

Тэдний яриагаар бол тэр хүн нь бол би болж таарах шиг болов - МХБ дээр өөр гавьтай өсөөд байгаа хувьцаа алга. AARD, ADB, AIC, XOC, MNP болоод BUN. Элон Маскийг Теслатай хамж байгаад нь яриагүй л болов уу гэж найдаж байгаа учраас.

Тэгээд нэг хэдэн зүйлийг эргүүлээд хэлчихмээр санагдлаа:

1. Поопроод үнэ өсөөд байдаг байсан бол та хэд наад Клабхаус болон бусад медиа дээр надаас багадаа 2 ихдээ 10 дахин илүү бурж суудаг улс бус уу? Твиттер дээр өдөржин шөнөжин, Инстаграм дээр бүр зогсолтгүй. Төрөл бүрийн сэдвээр, янз бүрийн позицтой... Тэр логикоор чинь та бүгдийн аваад дарчихсан байгаа бяцхан позицууд чинь өдийд тэнгэрт хадан та хэдэд итгээд авсан хайран залуус хагартлаа баяжчихсан сууж байх ёстой биш гэж үү?

Би чинь өчүүхэн амьтан шүү дээ - өглөө, оройдоо нэг цаг гаргаж ганц нэг пост оруулах юм. Ажлаа тайлагнаж нэг лайв хийх юм, сүүлд нэгийг нь Клабхаус дээр чинь хийсэн - тэр нь хувьцаа эзэмшигчиддээ заавал мэдэгдэх ёстой хуулийн дагуу мэдээлэл өгч байгаа санаатай... Өдөрт 15-20 цаг биеэ хөшөөд таттал ажиллаж байна гэж хэлэхийг харин пооп гэхгүй байлгүй дээ.

2. Поопорсон бол та хэд поопорч баахан залуусыг уриалан дуудсаныхаа дараа өөрсдөө хөөсөө хагалчихаад одоо халаглаад шаагилдаад байгаа улс биш гэж үү? Тэндээс хожсон зөвхөн та хэд болон хэдэн гадаад найз нар чинь биш гэж үү? 1991 оноос хойш би энэ зах зээл дээр ажиллалаа. 1997 оноос хойш санхүүгийн зуучлалыг хийж яваа хүн - надад мөнгөө алдчихлаа гэж гарч ирсэн хүн одоохондоо алга байгаа. Би энэ босгосон нэр хүнд, олны итгэлийг чадлынхаа хэрээр хамгаалж ажиллаж байгаад дуусгана гэж бодож байгаа.

3. Хүн араар нь муулж суух дэмий зүйл шүү, залуусаа. Тэгснээр та хэдийн нэр хүнд чинь өсөөд л, бизнес чинь цэцэглээд л явчихдаг гэж андуурч болохгүй. Бизнес бол хурд, ухаан, хүч, хөдөлмөр, хөлс, мэдлэг, боловсрол, мэдээлэл дээр тогтдог юм. Та хэд өөрсдөө хөөсрүүлсэн бизнестээ ханддаг сэтгэлгээгээрээ намайг дүгнээд байх шиг харагдаж байна. Өөрөөрөө намайг бүү дүгнэ гэж би хэлдэг шүү - би гэрийн даалгавраа маш сайн хийдэг гэдгийг мэдэж ав. Уйгагүй, цуцалтгүй, шаардлагатай бол олон жил нэг л зүйлээ хийж, ярьж зүтгэдэг. Тэгээд босоод ирсэн бүтээгдэхүүнээ сэтгэлээсээ хайрладаг. Түүнийгээ зөв танилцуулахыг хичээдэг. Түүн рүүгээ хэнийг ч нулималуухгүй. Ам руу чинь өшиглөнө гэдгийг мэддэг болсон байх - миний гэр бүл, миний үнэт зүйл, миний хийсэн бүтээсэн зүйл маньдаа ариун байдаг юм.

4. Тиймээ, бид ялж байгаа. Яагаад гэвэл бидний ард ардын хүч байна. Би ийм л бизнесийг босгохыг зорьсон. Бид одоо саяулаа болно. Манай компани хамгийн өндөр бэлэн мөнгөний нөөцтэй байгаа. Бидэнд маш том төлөвлөгөө бий. Түүнийгээ бид амжилттай хэрэгжүүлж байгаа. Манай компаниуд ажиллаж байгаа салбартаа бүгд жигд оройлсон эсвэл тэргүүлж эхэлж байна.

5. Хөрөнгийн зах зээл үүсээд 30 жил боллоо, манайд. Энэ хугацаанд хүний мөнгийг булаасан, хулгайлсан, луйвардсан, жижиг хувьцаа эзэмшигчдээ хохироосон, дээрэлхсэн, илүүрхсэн, бүр дампуурсан хэдийгээ ярихгүй байж өнөөдөр энд зах зээлийг анх удаагаа өнгөлж, олны итгэлийг төрүүлж, түмнийг татан оруулж ирж байгаа нэгнээ ингэж хэмлэхээр энэ зах зээл хөгжих үү? Та хэд хожих уу? Үнэхээр гайхшрал төрөөд хэлэх үг олдохгүй юм... Ийм өчүүхэн тархи, болзтой байх гэж...

Харин та бүгдэд нэр төртэйгээр ялагдаж сурахыг зөвлөе. Бусдын амжилтыг хүндэлж, түүнээс суралцахаас чиний өөрийн чинь амжилтын үндэс тавигдах болно гэдгийг сана. Битгий сайн ах, эгч нар шигээ sore looser царайл. Та хэд шиг нөхдөөс болоод энэ зах зээл чинь 30 жил таг зогсоод байсан юм. Монголын ирээдүй энэ тамын тогооны үлгэрээс чинь арай гэгээлэг гэдэгт би итгэдэг. Тэрнийг хамгаалахад би болон манай баг бүхнээ зориулах болно. Шаардлагатай бол бид сөрж босно шүү. Үүнийг анхааруулга гэж хүлээж аваарай!

Тэгээд энэ доорх холбоосонд тавьсан хэдэн үгийг уншаад аваарай - сайн санаад санал болгож байгаа юм. Амьдралд чинь хэрэг болж магад.

Бид Хүчтэй. Бид Хамтдаа!

#GanQuotes

#ArdAcademy

#ХүчтэйХамтдаа

https://academy.ard.mn/guest/ganhuyag-blog...

« Буцах