image

Захидал мэндчилгээ

avatar

"Хуягаа, шат ахих бүрийн цаана хамт олондоо, найз нөхдөдөө, үеийнхэндээ дандаа үлгэр дуурайлал болж өөдрөг сэтгэлээр бүгдийг уриалан сэрээж явдаг танд баярлаж талархаж явдгийг уламжлахын сацуу ажлын өндөр амжилт хүсье"

Хас Лизинг ХХК
Баг хамт олноос нь
avatar
Keep up the good work!

“Just to let you know that you are an excellent ambassador for Mongolia. The work you are doing doesnt pass unknown. At Cirque we work with many Mongolians who have many dreams and they need upcoming leaders like you. Keep it up! if there is anything i can do do not hesitate.”

Sylvain Gauthier
Creative Content Group
avatar

“Dear Ganhuyag Many congratulations on your new appointment! I cannot think of a better choice. ”

With best wishes, Thorda Abbott-Watt
British Embassy
avatar
All the best, my dear friend.

“Gan, Jim shared the news with me that you will be transitioning to a new role within the government. I must say I was surprised, but then realized what incredible value and service you would bring to the people of Mongolia by serving on their behalf. You have done an absolutely incredible job with Tenger/Xac (it will always be XacBank in my heart!). In many regards, you can say "mission accomplished" to expanding banking services to your fellow countryman. I know you'll keep you fingers in the mix at Tenger (will you remain on the Board?), and will continue to give guidance and counsel to the wonderful team you have mentored over the years. If you are free, would love to have you do a consult at Andara! The water temp is delightful in Bali! All the best, my dear friend. ”

Steve Mitchell
Vice President of Financial Services & Executive Director, Mercy Corps Singapore, Ltd
avatar
Congratulations!!!

“Gan, I am very proud of you and your accomplishments, and I am very proud to know you. Under your leadership in the MOF, Mongolia will continue to thrive and develop. Congratulations!!! ”

With best regards, Jim
avatar
Congratulations

“Dear Mr Gan, My warmest congratulations on your appointment as Deputy Minister of Finance of Mongolia. I wish you all the best for the success of the "wolf economy" under your tenure. And I look forward to working with you and your team. With my very best wishes for a successful, healthy and prosperous 2011 ”

Xavier Rolet
CEO of London Stock Exchange
avatar
ГАДААДЫН ТОМ УУЛЗАЛТУУД ДЭЭР МОНГОЛЫН НҮҮРИЙГ УЛАЙЛГАХГҮЙГЭЭР ИЛТГЭЛ ТАВЬЖ ЧАДДАГ ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТАХ ХҮМҮҮСИЙН НЭГ ШҮҮ ДЭЭ

“Нэлээд удаан ажиглалаа. Монголын цөөхөн сэхээтнүүдийн нэг, залуу лидер хүнийг зарим монголчууд маань ямар муухайгаар дайрч давшилдаг юм бэ? Төгс төгөлдөр биш ч /тийм хүн угаас байхгүй/ наад зах нь гадаадын том уулзалтууд дээр Монголын нүүрийг улайлгахгүйгээр илтгэл тавьж чаддаг гарын таван хуруунд багтах хүмүүсийн нэг бол Ганхуяг шүү дээ. Өөр хэн байгаа юм бэ? Үгээр дайрч давшилж байгаа энэ хүмүүс чадах уу? Мундаг цүнх, цагаар гоёдог тэр авилгачид бас чадах уу? Чадахгүй! Бидний улсын хамгийн анхны нээлттэйгээр илтгэл тавьж өөрийгөө илэрхийлж чаддаг Ерөнхийлөгч сонгогдоод хоёр жил болж байна. Бид ингэж хоцрогдсон... Тэгэхээр одоо бидэнд хоёрхон сонголт бий. Нэгдүгээрт, асуудлын учрыг олоогүй, юу ч мэдэхгүй байж бие бие рүүгээ дайрч, мэдэмхийрч, жижигхэн асуудал сөхөж эх орноороо доош живэх /ядаж зэрэгцэхүйц мэдлэг боловсролтой байж асуудлаа зөв тавьж шүүмжилье/, аль эсвэл өөрсдөө мэдлэг боловсролоо дээшлүүлж, зөв зарчим баримталдаг лидерүүдээ дэмжиж эх орноороо өөдлөх... Би хоёр дахийг нь сонгоно. ”

Амар Цэмбэл


avatar
АЛС ХОЛООС ШИРТЭН СУУГАА ААВДАА...

Сайн байна уу, та? Таныгаа гэнэт ихэд санав, хүү нь. Тэгээд захиа бичиж үлдээе гэж бодлоо. Та эргэж ирдэггvй тэр газар руу яваад яг 20 жил боллоо. Ээж сайн. Хоёр дүү биднийг хүний дайнд хүргэх гэж өөрийгөө хайрлалгүй зүтгэсэн дээ. Одоо л нэг амсхийгээд сайхан болох байх. Энэ жил 60 насыг зооглох нь, ижий минь. Бид хэд ярьж байгаа, сайхан тэмдэглэнэ ойг нь, энэ намар. Уг нь та байсан ч болоосой гэж бодох юм, хүү нь. Бага хүү тань 27 хүрлээ. Сургуулиа төгсөөд ажил хийж яваа. Сайн ч, сайхан ч залуу гараад ирсэн, тэр маань. Таныг маш их санагдуулна. Сайн өвөө гэж таныг таньдаг болсон долоон ач зээтэй болсон шүү, та! Цаг амархан хөвөрчээ. Хүү нь таны нэрийг ямагт өндөрт авч явах гэж хичээсэн, энэ 20 жилд. Дутуу дулимаг зүйл ч зөндөө хийлээ. Уучлаарай. Хоёр дүүгийн хамт бид танд нэг зүйлийг амлая: Хэзээ ч санаатай таныхаа нэрийг хөсөр хаясан үйлдэл бид хийхгүй. Улс орон ард нийтийнхээ төлөө бид ямагт явна аа. Манлайд нь. Яг тань шиг. Энхрий ижийгээ халамжилж, дүү нараа хайрлаж, бяцхан үрсээ сайн хүмүүс болгоно оо. Эх орныхоо төлөө өөрийгөө хайрлалгүй зүтгэнэ ээ. Андгайлъя, таныхаа нэрээр. Танд мөнхөд хайртай том хүү тань. Тэнгэрийн орондоо та тавтай суугаарай. Аливаа юманд бүү санаа зовоорой. Би бүгдийг сайхан байлгана.

Таны ууган хүү, Хуягаа.
avatar
ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАВШААН ОЛГОСОН БҮХ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАВ

1998 оноос эхлэн MicroStart Монгол ба Говийн Санаачлага төсөл, Монголын анхны Банк бус санхүүгийн байгууллага болох Х.А.С. буюу Хөгжлийн Алтан Сан, Говийн Эхлэл ба NETMon, ХасБанк, Х.А.С.-GE Group буюу ТэнГэр Санхүүгийн Нэгдэл, XacSecurity, Прайм буюу ТэнГэр Даатгал, XacLeasing, Х.А.С. ТББ, Horus Nomadic Solutions, EIT болон ECM-ийг гар нийлэн үүсгэн байгуулалцаж, ажлыг нь залгуулж ирсэн хамтран зүтгэгчид болон нийт анд түншүүддээ зориулав. Та бүхэн надтай хамт ажиллаж, нөхөрлөж ирсэнд талархаад, та бүгдтэй ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан юм шүү гэдгийг энэ зурвасынхаа эхэнд хэлье.

Хүндэт Анд Нөхөд өө,
Бид бүхэн хамтран ажиллаад өдгөө 12 жилийг ардаа орхижээ. 1998 оны наймдугаар сарын 10-нд Роберто Кэйтэр, Батаа нарын хамт Дорноговь аймгийн Хар Айраг сумыг зорин галт тэргэнд сууснаас хойш нэг хором ч зогсолгүй явсаар өнөөдрийг хүрчээ, бид. Энэхүү 12 жилийн хугацаанд та бүхэнтэй нэг баг болон ажиллаж, нөхөрлөж, байгууллага хамт олныг байгуулж, ажлаараа олныг гийгүүлж, бие биенээсээ суралцаж, түшиж ирсэндээ миний бие туйлын их баяртай байна. Та нартаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн ялдамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бизнес явуулах явцад эсхүл хайхрамжгүй байдлын улмаас та бүхнийг гомдоож байсан бол хүлцэл өчье. Мөн энэ мөчид бидэнтэй хамт байж, амьдралын баяр баясгаланг хуваалцах боломжгүй болсон нөхдийнхөө гэгээн дурсгалыг хамтдаа хүндэтгэе.

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд байгуулсан амжилт ололт, хийж бүтээсэн зүйлсээрээ бид бүхэн бахархах болно. Та бүхний мэдлэг туршлага, мэргэн ухаан, хичээл зүтгэл, хүч хөдөлмөр өгсөж уруудах бүхий л үед минь урам зориг хайрлаж, урагш тэмүүлэх эрчийг өгч байсан. Миний бие та бүхэнд хүндэтгэн ёсолж байна. Амьдралын нэгэн шинэ хуудсыг эргүүлэх цаг үе ирлээ, харин. Гэнэт ирсэн энэхүү даалгаврыг би ёслон хүлээн авч, өөрийн биеэ Монголын төрд зориулах мөчтэй тулав. Монгол Эх Орон, ард түмэн маань эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирж, шинэ иргэнлэг нийгмийг цогцлоох, дэлхийн хамтын нийгэмлэгийн манлайлагч гишүүнээр оролцоход бэлэн болсон энэ түүхэн үед миний бие төрийн өндөр албанд томилогдож, Монгол Улсын сан хөмрөгийг удирдах багийн гишүүнээр сонгогдов. Бидний хайртай Монгол Улс өнгөрсөн мянганы хугацаанд хүнд хэцүү, хөгжил дэвшилттэй үеийг аль алиныг нь туулж ирсэн бөгөөд ирээдүй рүү харин итгэл найдвар дүүрэн тэмүүлж байна. Эх Орныхоо хүүхдүүд нь бид гагцхүү, эрүүл саруул ухаантай, итгэл, урам дүүрэн байж, толгой эргэлгүй хөл дээрээ бат бөх зогсох шаардлага байна. Тиймээс би энэ зурвасынхаа эцэст “Санаа зөв бол заяа зөв” гэсэн ХасБанкны гэж хэлж болохоор болсон уриаг давтан хэлмээр байна. Зөв та бүхэнд сайн сайхан, зөв бүхнийг хүсэн ерөөе!

Мэхийн ёсолсон, Сангийн Дэд Сайд Чулууны Ганхуяг
avatar
АБДУЛ КАРИМ ГУАЙД

“Эрхэм ах таны захидлыг сая уншлаа. Тэгээд энэ мэдэгдлийг бас үүгээр хийхгүй бол болохгүй нь ээ. Юуны түрүүнд би таны саяхны хувьчлалд иргэний зориг гарган оролцож, ялсан явдалд баяр хүргэж, талархал илэрхийлье. Хожуудсан бол хүлцэл өчье. Миний бие гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, гадаад, дотоод бизнес эрхлэгчдийн хувьд Монголд тэгш боломжийг олгон таатай орчин бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн нэгэн билээ.

Би хувьдаа төрийн өмчийг шударгаар хувьчилснаар, гадаад дотоодын шилдэг менежерүүд шаргуу ажилласнаар, дэлхийн шилдэг технологийг Монголд нутагшуулснаар Монголын бизнес дэлхийн түвшинд гарч, Монгол улс хөгжингүй улсуудын эгнээнд жагсах боломжтой гэдэг итгэлтэй нэгэн гэдгээ хэлье. Хэвлэх үйлдвэрийн дуудлага худалдааны дараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн сувгаар ярилцлага өгөх үеэрээ болон хэвлэлийн бага хурал дээр би АЛИВАА хувьчлалд оролцогчийн жинхэнэ эзэн мөнгөний эх үүсвэр тодорхой байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Буруу үг, хэллэг хэрэглэсэндээ хүлцэл өчье. Хувьчилсан хөрөнгийн эзэн нь ил, мөнгөний цаана ямарваа буруу гарын нөхөд байхгүй гэдгийг бид, Монгол Улс, баталгаажуулах ёстой гэдэгтэй та санал нэгдэх байх. Гэхдээ энэ асуудлыг хэт өрөөсгөл байдлаар хүлээн авч, намайг огт тооцоолоогүй өнцгөөс буруутгах, шүүмжлэх явдал гарсан билээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих арга зам бол Монгол Улс НЭЭЛТТЭЙ байхад оршино. Нээлттэй гэдэг нь хөрөнгө авахад нээлттэй улс болох гэсэн үг. Мөн өрсөлдөөн, хувьчлал нь ил тод, шударгаар явагдах ёстой гэсэн үг. Нөгөө талдаа оролцож байгаа талууд нь мөн л ил тод, нээлттэй байхыг хэлнэ гэж би ойлгодог. Энэ бол зарчмын асуудал. Ингэснээр бидний түншүүд, дэлхий нийтийн итгэлийг бид урт хугацаанд хүлээх, даах боломж бүрдэх юм. Бидэнд итгэх итгэл ингэж байж л бүрэлдэнэ.

ЗӨВХӨН ингэснээр. Монгол Улсын хуулиар газрыг зөвхөн Монголын иргэн өмчлөх эрхтэй билээ. Би хувьчлал явуулж байгаа нөхдийг зөвхөн үүнийг л баталгаажуулахыг л хүссэн. Та Монгол Улсын иргэн тул хувьчлалд оролцсон мөнгөндөө татвараа төлсөн үү гэдгийг баталгаажуулахыг л хүссэн. Энэ бол аль ч иргэний хувьд тавьж болох шаардлага гэж үзэж байна. Та ч үүнтэй санал нэгдэх байх. Хууль бол хууль. Би өөрийн итгэл үнэмшил дээрээ тулгуурлан тодорхой зарчим баримталж ирсэн бөгөөд үүнийгээ цаашид ч дагана гэж боддог. Энэхүү дуудлага худалдааны үр дүнгээс татгалзаж байгаа явдалд би харамсаж байгаа. Нуух юун - цочирдсон. Гэхдээ таны тайлбарыг мөн хүлээж авч байна. Монголчууд бидэнд эв нэгдэл хэрэгтэй. Газрын дараачийн эзэнд ч мөн адил шаардлага тавигдах ёстой. Энэ нь Монголын өмч хувьчлалын цаашдын ажилд жишиг, шугам болох ёстой гэдэгт би хатуу итгэж байна. Яг одоо Монголчууд бидэнд алдах эрх байхгүй. Ингээд таны цаашдын ажил, амьдралд амжилт хүсье.

Таныг хүндэлж ёсолсон, Монгол Улсын иргэн Чулууны Ганхуяг