image

Гурван үеийн намтар

Хутагт овогт Чулууны Ганхуяг
image

Эцэг Цэндоогийн Чулуун

Эцэг Цэндоо овогтой Чулуун нь 1952 оны долдугаар сарын 14-нд Улаанбаатар хотын I төрөх газар эцэг Цэндоо, эх Алтанцэцэг нарын хоёр дахь хүү болон мэндэлсэн. Найман нас хүртлээ эцэг, эхийн гар дээр өсч хүмүүжсэн.

Найман настайдаа 10 жилийн 33 дугаар сургуульд элсэн орж суралцаад, долдугаар ангиа төгсөөд Улаанбаатар Төмөр Замын Техникумд элсэн орж, авто механикийн мэргэжилтэй төгссөн.

image

Авга өвөг эцэг Гончигийн Цэндоо

Авга өвөг эцэг Гончигийн Цэндоо нь 1919 онд одоогийн Өмнөговь аймгийн Ханбогд сум, тэр үеийн Богдхаан уулын аймгийн Хутаг уулын хошууны Галба сумын нутаг, Модон овоо гэдэг газар эцэг Гончиг, эх Уртнасан нарын хоёр дахь хүү болон мэндэлсэн.

Найман нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжээд, 1926-1930 онд Хутаг уулын хошууны бага сургуульд суралцсан.

image

Авга эмэг эх Базарсадын Алтанцэцэг

Авга эмэг эх Базарсадын Алтанцэцэг нь 1925 онд одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум, тэр үеийн Богдхаан уулын аймгийн Хутаг уулын хошууны Наранбулаг сумын нутаг, Дунд Цээл гэдэг газар эцэг Базарсад, эх Цэрмаа нарын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн.

image

Эх Сүх-Очирын Догмиддулам

Эх Сүх-Очирын Догмиддулам нь 1953 оны гуравдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод Сүх-Очирын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн.

Найман нас хүртлээ ясли, цэцэрлэгээр хүмүүжээд, 1961- 1969 онд 10 жилийн 14 дүгээр сургуульд суралцан наймдугаар ангиа төгсөөд, 1969-1973 онд Санхүү Эдийн Засгийн Техникумд суралцан, үйлдвэрийн нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 1972-1973 онд Гутлын үйлдвэрт нэг жил дадлага хийж дипломоо хамгаалсан.

image

Нагац өвөг эцэг Дархаагийн Сүх-Очир

Нагац өвөг эцэг Дархаагийн Сүх-Очир нь 1921 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын Улхан манхан гэдэг газар ядуу ард Дархаагийн хоёр дахь хүү болон мэндэлж, эхийн хамт бусдын мал маллах, аян жинд явах, мод хийх зэрэг ажлууд хийж байгаад 1939 онд Ардын цэрэгт мордож, Хязгаарын VII отрядын II суманд хилчнээр томилогдон, эх орныхоо дархан хилийг хамгаалж байсан.

image

Нагац эмэг эх Банзрагчийн Дорж

Нагац эмэг эх Банзрагчийн Дорж нь 1925 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүнгалуутай гэдэг газар ард Банзрагчийн тав дахь охин болон мэндэлсэн. 18 нас хүртлээ эцэг эхийн хамт мал маллан амьдарсан. Эцэг эхээ нас барсны дараа 1943 онд Улаанбаатар хотод ирж амьдарч байгаад 1945 онд Дархаагийн Сүх-Очиртой гэр бүл болсон.