Бага нас, боловсрол

Би нийслэл Улаанбаатар хотод төрж, өссөн. Аав маань машины засварчин, жолооч, ээж нягтлан бодогч байсан. Би гурван хүүтэй айлын ууган хүү ба хүүхэд байхаасаа л сониуч, тэмүүлэлтэй байсан – үргэлж ирээдүйгээ мөрөөддөг. Би бас адал явдалт дуртай, унших дуртай хүүхэд байсан. Гоё машин, сайхан гэр бүлтэй сансрын нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Одоо эргээд харахад, сансарт нисээгүйг эс тооцвол би хүүхэд байхад мөрөөддөгөөсөө хавьгүй илүү амжилтыг үзүүлж чадсан байна. 

1990-ээд оны эхээр, намайг 17 настай байхад манай гэр бүл наймааны бизнес эрхэлэх болсон. Гэрийнхэн маань Хятад, Сингапураас бараа авч, Монгол зарах, эсвэл Хятадаас бараа авч Оросод зардаг байсан. Энэ бизнес нь манай гэрийнхэнд илүү их орлого орж, ирээдүйдээ хадгаламж үүсгэх бололцоог олгосон.

Ахлах сургуулиа төгсөөд ээждээ би ямар ч их дээд сургуульд элсэхгүй гэж хэлсэн. Би залуу байсан, өөрийгөө хангалттай сурсан, амьдралын талаар хангалттай мэдлэгтэй гэж бодоод их дээд сургуулийн диплом хэрэггүй гэж үздэг байсан. Би санхүүгийн мэргэжлийг сонирхдоггүй байсан, гэхдээ энэ нь мөнгөний талаар хэзээ ч бодож байгаагүйдээ биш, харин эсрэгээрээ байсан. Намайг хүүхэд байхад бид тийм ч их мөнгөтэй байгаагүй, тиймээс ч би мөнгөний тухай байнга боддог байсан. Би их сургуульд сурах төлөвлөгөөгүй байсан тул ээж маань намайг Монголын Хөрөнгийн Биржэд ажиллаж болно гэж бодсон. Би тэнд ажилд орж, ээж ааваасаа хоёр дахин илүү цалин авдаг болсон. Мөнгө олох нь сайхан байсан хэдий ч нэг жилийн дараа энэ ажилд сэтгэл зурхээ зориулж чадахгүй гэдгийг ухаарсан. Би гэр бүлийнхээ наймааны бизнест нэгдэх хүсэлтэй байсан, тэгээд би Хятад, Оросын хооронд бараа зөөх ажилд нь оролцож эхэлсэн. Бид улам илүү мөнгө олж иэхлсэн бөгөөд нэг өдөр Унгар улсаар аялж байхдаа тэнд үлдэж, их сургуульд сурахыг хүссэн. Тэр үед би 19 настай байсан бөгөөд манай гэр бүлийнхэн намайг нэр хүндтэй Корвинусын их сургуульд явуулах боломжтой байсан.

Ахлах сургуулиа төгсөөд ээждээ би ямар ч их дээд сургуульд элсэхгүй гэж хэлсэн. Би залуу байсан, өөрийгөө хангалттай сурсан, амьдралын талаар хангалттай мэдлэгтэй гэж бодоод их дээд сургуулийн диплом хэрэггүй гэж үздэг байсан. Би санхүүгийн мэргэжлийг сонирхдоггүй байсан, гэхдээ энэ нь мөнгөний талаар хэзээ ч бодож байгаагүйдээ биш, харин эсрэгээрээ байсан. Намайг хүүхэд байхад бид тийм ч их мөнгөтэй байгаагүй, тиймээс ч би мөнгөний тухай байнга боддог байсан. Би их сургуульд сурах төлөвлөгөөгүй байсан тул ээж маань намайг Монголын Хөрөнгийн Биржэд ажиллаж болно гэж бодсон. Би тэнд ажилд орж, ээж ааваасаа хоёр дахин илүү цалин авдаг болсон. Мөнгө олох нь сайхан байсан хэдий ч нэг жилийн дараа энэ ажилд сэтгэл зурхээ зориулж чадахгүй гэдгийг ухаарсан. Би гэр бүлийнхээ наймааны бизнест нэгдэх хүсэлтэй байсан, тэгээд би Хятад, Оросын хооронд бараа зөөх ажилд нь оролцож эхэлсэн. Бид улам илүү мөнгө олж иэхлсэн бөгөөд нэг өдөр Унгар улсаар аялж байхдаа тэнд үлдэж, их сургуульд сурахыг хүссэн. Тэр үед би 19 настай байсан бөгөөд манай гэр бүлийнхэн намайг нэр хүндтэй Корвинусын их сургуульд явуулах боломжтой байсан.

Гэвч ердөө нэг жилийн дараа бидний амьдрал орвонгоороо эргэсэн. Аав маань 41 настайдаа элэгний хорт хавдраар нас барсан, энэ үйл явдал нь надад болон манай гэр бүлд маш хүндээр туссан. Ердөө 20 настайдаа их сургуулийн нэгдүгээр курсад байхдаа би өрхийн тэргүүн болсон. 40 насандаа бэлэвсэн үлдсэн ээж, хоёр дүүгээ асрах хариуцлага буусан  – ялангуяа ердөө зургаахан настай байсан бага дүүгээ. Бид яаж энэ бүхийн даван туулж, сургуулиа хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхгүй байв. Гэтэл ээж маань туслаж, аавтай хамт маш их хөдөлмөрлөж олсон мөнгөөр миний сургалтын төлбөрийг төлсөн. Түүний ачаар би үргэлжлүүлэн суралцаж, одоогийн Корвинусын их сургууль гэгддэг Будапештийн Эдийн засгийн шинжлэх ухааны их сургуулийг 1997 онд төгссөн. Энэ нь намайг амжилтын замд оруулсан шийдвэрлэх мөч байсан. Сургуулиа төгсөөд ээжтэйгээ хэсэг хугацаанд зайрмаг үйлдвэрлэж байгаад би Монголбанкинд ажилд орсон. Өнөөдрийг хүртэл би ээжийнхээ ач тусыг хэзээ ч эргүүлэн төлж чадахгүй юм шиг санагддаг.

Шинэ эхлэл

1990 ээд оны сүүлээр миний хувьд маш олон шинэ эхлэл ирсэн. Аав маань нас барж, би дөнгөж их сургуулиа төгсөөд банкны салбарт ажлын гараагаа эхлүүлэх гэж байсан. Гэвч амьдралын нэг томоохон өөрчлөлт миний ирээдүйн үр удамд нөлөөлж, мөнхөд нэрлэгдэх болсон.

1997 онд, хойч үеүүдэд маань өвлөгдөх гэр бүлийн ургийн овогоо зохиох даалгавар надад буусан. 

Монгол улс их өвөрмөц түүхийг туулсан. Бид байлдан дагуулагсан байсан, дараа нь бид эзлэгдсэн. Бид 300 гаруй жил Манжид дарлуулж, дараа нь зуун жил ЗХУ-ын эрхшээлд байсан. Энэ олон зуун жилийн дарлалын үед, дарангуйлагчид маань бидний түүх, өвөг дээдэс, үндэс угсааг мартуулахыг хүссэн. Тэд биднийг хэн байсныг, хаанаас ирэхийг мартуулахыг хүссэн, тиймээс бид ургийн овогтой байх эрхгүй байсан. Түүхийн хувьд, 1887 оныг хүртэл, аавын маань нэр Чулуун манай гэр бүлгийн нэр байсан. Тэгээд намайг хүүхэдтэй болоход хүүхдүүд маань миний нэрээр овоглох ёстой болохоор байсан – ингэснээр миний аав түүний ач хүү хооронд ямар ч холбоо үлдэхгүй. 

Харамсалтай нь, энэ систем нь маш зр дүнтэй байсан бөгөөд маш олон Монголчууд одоог хүртэл яг хаанаас ирсэн гэдгээ мэддэггүй. Ургийн модоо эргүүлэн харах боломжгүй. 1997 онд, Монголын засгийн газар үүнийг өөрчилж хүн бүрээс ургийн овгоо зохиохыг хүссэн. Үүний дараа засгийн газраас шинэ ургийн овогтой иргэний үнэмлэх тараахаар зэхэж байсан.

Хэдийгээр надад амьд сэрүүн байсан, овог сонгох боломжтой нагац ах нар байсан ч намайг үүнийг хий гэж гуйсан. 20 настай, оюутан байхад намайг өвлөгдөн үлдэх гэр бүлийн нэр, ургийн овгоо зохиох даалгавар надад ирсэн. Би “Хутагт” гэдэг нэр дээр тогтсон энэ нь хувилгаан гэсэн утагатай. Хутагт нь Буддын ламын хувилгаан гэсэн утгатай.  Надад 25 жилийн өмнө энэ нэрийг сонгоход ямар ч тодорхой шалтгаан байгаагүй. Залуу хүний хувьд тэр үед надад сайхан санагдаж байсан.

Гайхалтай нь, би энэ ажлыг хийхдээ ямар ч дарамт мэдрээгүй. Удам угсаагаа овоглосон боломж гарсан нь завшаан гэж би бодож байсан. Сайн ч бай, муу ч бай ямар ч томоохон ажилд ханддаг шигээ би үүнд хандсан. Хэт их дүн шинжилгээ хийхгүй, яг тэр мөчид байхыг хичээдэг. Хэрэв асар том ажил бол би үүнийг үргэлж жижиг хэсгүүдэд хуваадаг.

Хорин таван жил өнгөрсөн ч би сонгосон нэрэндээ сэтгэл хангалуун хэвээр байгаа. Хэзээ нэгэн цагт ач, зээтэй болохоороо тэдэнтэй энэ нэрийг хуваалцах болно гэдэгтээ баярлаж явдаг. Мөн миний үр удам угсаа залгамжлах боломж олдож, ирээдүйн Монголчууд бүгд хаанаас ирсэнийг мэдэх болно гэдгийг мэдэх нь миний хувьд маш чухал зүйл юм.

Ажил мэргэжлээрээ нөлөө үзүүлсэн

Би 1997 онд сургуулиа төгсөөд Төв банкинд ажилд орсон. Энэ нь миний банк, санхүүгийн карьерийн эхлэлийг тавьсан юм.

Төгсөөд би Монголбанкны дэд даргатай уулзаж, Хяналтын хэлтэст нь ажиллаж эхлэх болсон. Гэвч ажилд ороод нэг жилийн дараа том зүйлийн нэг жижиг хэсэг болохдоо тийм ч сайн биш гэдгээ ухаарсан. Би илүү ихийг бүтээхийг хүсэж байсан, тиймээс Монголбанкинд ажиллаж байхдаа одоо ч хүртэл үйл ажиллагаа явуулж буй Монголын хамгийн анхны хадгаламж зээлийн хоршоог байгуулахад гар бие оролцсон. Үүссэнээ хойш нилээн өргөжиж одоо Монголын хамгийн амжилттай хадгаламжийн зээлийн хороо болоод байгаа. Монголд бизнес эрхлэх арга барилыг өөрчилсөн би болон манай багийн гаргасан хүчин чармайлтаар би маш их бахархдаг.

Ажлын замналынхаа туршид би үргэлж түрүүлж алхагч байсан. Би цаг сайн барьж, тийм жижиг гэлтгүй бүх даалгаварыг цаг тухайд нь дуусгахыг хичээдэг. Надад тусалсан бас нэг зүйл бол бүтээлч сэтгэлгээ гэж би боддог. Хэрэв та энгийн ажилдаа бүтээлч хандвал энэ нь таны амьдралыг хөнгөвчлөхөөс гадна илүү сонирхолтой болгодог гэдгийг би карьерынхаа туршид анзаарсан.

Мөн энэ замд надад мэргэжлийн болон гэр бүлийн хүрээнд тусалсан олон зөвлөгч байсан. Эдгээр хүмүүс миний карьерийг бий болгосон, би үргэлж бусдад ижил боломжийг олгохыг хүсдэг.

Ууган хүү Хасар-Дашдорж маань миний амьдрал, замналыг  хамгийн ихээр тодорхойлсон хүн. Тэрээр 1997 онд тархины гэмтэлтэй төрсөн. Энэ надад маш их нөлөөлсөн эмгэнэлт явдал байсан бөгөөд миний амьдралыг тодорхойлсон мөч юм. Түүнийг төрөхөд миний ууган хүүд надтай адил боломж хэзээ ч олдохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон. Тэр үед би санхүү, төрийн албанд ажилласнаараа тогтолцоогоог өөрчлөх, шударга бус явдлыг таслан зогсооход амьдралаа зориулахыг зорьсон.

Би боломж, бололцоогүй хүмүүст дэмжлэг үзүүлж, өөрийн амьдралдаа шийдвэр гаргахад нь туслахыг зорьсон. Ард Санхүүгийн Нэгдлийг үүсгэн байгуулахдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах дээр нилээн их ач холбогдсол өгсөн. Бид мөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчидтай хамтарч, хүртээмжтэй байдлын хөтөлбөрүүдийг санал болгодог.   Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах олон санаачилгыг манлайлан ажиллаж байсан хэдий ч миний амьдралд хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол Хасар-Дашдорж юм.

ХасБанкинд байхдаа Ирээдүйн Саятан хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь миний хувьд маш чухал байсан бөгөөд ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ төрмөгц ирээдүйд нь хувь нэмрээ оруулж эхлэх боломжтой болсон. Мөн би хүн бүр баялагт хүрэх тэгш боломжийг олгох ёстой гэж үздэг учраас хаана ч амьдарч байсан Монгол хүн бүрт банкны үйлчилгээг хүртээмжтэй болгохыг хүссэн. Ажилгүй, орон гэргүй болсон хүмүүст боломж олгохыг хичээсэн. Ялангуяа саяхан ажилд орсон нэг ах надад маш их нөлөөлсөн. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй охинтой, гэр оронгүй өрх толгойлсон эцэг байсан бөгөөд машиндаа амьдардаг байсан. Би өөрөө аав хүний хувьд ийм байр суурьтай байна гэж төсөөлж ч чадахгүй байсан. Би түүнийг манай оффисын гаднах зогсоолыг хариуцан ажиллуулж байсан бөгөөд одоо тэрээр охинтойгоо хамт гурван өрөө байранд амьдарч байна. Амьдралаа өөрчилсөн энэ дунд эргэм насны эр надад маш их урам зориг өгч, хэн нэгэнд ажил өгснөөр ямар  их өөрчлөлт хийж болохыг харуулсан. Би мөн сайн дурын хүчин чармайлтаараа дэлхийд эерэг нөлөө үзүүлэхийг хичээдэг, ялангуяа Global Shapers болон Global Dignity дэх ажлуудаараа.

Би 1991 онд Монголын Хөрөнгийн Биржэд менежерээр ажлын гараа эхлүүлсэн. Тэгээд яг 30 жилийн дараа би Ард Холдингсийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байхдаа Монголын Үнэт Цаасны Биржийг авсан.

Өнгөрсөн гучин жилийн хугацаанд би амьдралаа өөрчилсөн, тодорхойлсон олон туршлага хуримтлуулж, олон зорилгодоо хүрсэн. Энэ бүх хугацаанд би энэ замд сурсан сургамж, залуу насандаа суулгасан үнэт зүйлсээ мартаагүй.