Компани: XacБанк
Огноо: 1999-2010
Албан тушаал: ТУЗ-ийн Дарга, Гүйцэтгэх Захирал

Түүх

Би идэр, залуу насаа ХасБанкийг бүтээж, хөгжүүлэхэд зориулсан бөгөөд “миний хүү” гэж хошигнон нэрлэдэг юм. Хоёр том хүү: Хасар-Дашдорж, Хасбазар нарын минь нэр. Монголын хамгийн анхны банк бус, бичил санхүүгийн байгууллагыг удирдаж байхдаа бүтээсэн бүхнээрээ би маш их бахархдаг.

1999 онд жижиг бичил санхүүгийн компаниас эхэлсэн нь 2001 он гэхэд Монголын ТОП 15 банкны нэг болсон. Харин 2005 он гэхэд бид нэр алдраа олон улсад хүргэж чадсан бол 2007 онд Форбес сэтгүүлээс ХасБанкийг дэлхийн шилдэг 100 бичил санхүүгийн байгууллагын нэгээр нэрлэж байв. Мөн бид Moody’s Investors Service агентлагаас олон улсын үнэлгээ авсан анхны Монгол Банк болсон. ХасБанкыг үүсгэн байгуулснаас 10 жилийн дараа 4-т эрэмбэлэгдэх болсон.

ХасБанкинд бусдаас ялгарах шинжүүд нилээд байсан. Бид байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачилгуудад манлайлагч байж, нүүрстөрөгчийн кредитын системийг нэвтрүүлсэн анхны банк болсон ба тогтвортой хөгжлийн төслүүдийн Монгол дахь хамгийн том санхүүжүүлэгч байв.

Би олон хүнд санхүүгийн боловсролыг түгээх эрмэлзлэлтэй байсан учраас ХасБанк бусдаас ондоо ажилласан. Жишээлбэл, бид гэр бүлийн төсвөө хэрхэн төлөвлөх талаар олон улсын хөтөлбөрийн материалуудыг боловсруулж байв. Манай ажилтнууд ойр орчмынхоо сургуулиадаар очиж, хүүхдүүдэд мөнгөний тухай сургалт ордог байлаа. Хүүхдэд мөнгөний талаар заахад хэзээ ч эртдэхгүй би гэж боддог. Тиймээс ч бид 2002 онд Ирээдүйн Саятан хадгаламжийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүд хүүхдээ төрсөн даруйд нь хадгаламжийн данс нээх боломжтой болсон юм.

Мөн ХасБанкны Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа салбаргүй банкны үйлчилгээг хүн бүрт илүү хялбар болгох шинэлэг технологийг бүтээх үйл явцад гар бие оролцон, удирдсан. Бид Дэлхийн Банкнаас 1 сая ам.долларын санхүүжилт авч, Франц компанитай хамтран, Амар нэртэй банкны шинэлэг бүтээгдэхүүнийг боловсруулж байв. Энэ нь тухай үед огт байгаагүй технологи бөгөөд иргэдийн банкны дансыг гар утасны дугаараар нь мессеж илгээх үйлчилгээтэй холбосон юм – Ингэснээр иргэд хаанаас ч төлбөр тооцоо хийх боломжтой болсон.

Нөлөөлөл

Дөнгөж төрөхөд нь эцэг эх нь Ирээдүйн Саятан хадгаламж нээлгэж байсан хүмүүстэй уулзахад одоо ч миний сэтгэл хөдөлдөг. Энэ мэтчилэн тэд багаасаа эхэлсэн учир хуримтлал үүсгэхийн ач холбогдлыг мэддэг, санхүүгийн мэдлэг өндөртэй хүмүүс болсон өссөн байдаг. Бараг 20 жилийн өмнө хүүхдэдээ Ирээдүйн Саятан хадгаламж нээлгэж байсан эцэг эхчүүдтэй уулзахад тэдний хүүхдийн ирээдүйд би сайнаар нөлөөлж чаджээ гэх мэдрэмж төрдөг.

ХасБанкийг үүсгэн байгуулж байхдаа би нэг зорилго, амлалт тавьж байсан – Монгол хүн бүр банкны данстай болох. Салбаргүй банкны үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохоор бидний бүтээсэн технологи энэ үйлсэд их хувь нэмэр оруулсан. Аляска шиг том газар нутагтай хэрнээ ердөө 3 сая хүн амтай улсад хаана ч амьдардаг байсан хүн банкны дансаа удирдах боломжтой болов. Дээрх технологийн ач тусаар Монголд нэг хүн дунджаар 3 банкны данстай болж чадсан бөгөөд энэ нь хөгжиж буй улсуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм.