Огноо: 1998 – Одоог хүртэл

Түүх

Би өөрийгөө маш ажил хэрэгч, шударга, чин сэтгэлтэй хүн гэж бодох дуртай. Би аливаа зүйлд шууд “үгүй” гэж хэлэх дургүй хүн. Би нээлттэй сэтгэлгээтэй байж, аливааг сайтар тунгаан бодох дуртай. Энэ сэтгэлгээ надад шинэ санааг хүлээн авахад тусалдаг. Амьдрал, бизнесийг ингэж харахаас гадна Монгол Улс, ард түмэндээ хөгжил цэцэглэлтийг авчрахыг үргэлж хүсэж ирсэн. Би баялгаа хуваалцахад тууштай итгэдэг бөгөөд криптовалют болон блокчэйн технологийн талаар анх сурахдаа энэ нь зорилгодоо хүрэх гайхалтай арга байж магадгүй гэж бодсон.

Бид криптовалютын эрин үед маш уламжлалт бус санааг хүлээн зөвшөөрсөн уламжлалт банкируудын бүлэг байсан. 2016 онд анх блокчэйны талаар сонссоны дараа бизнесийн үйл ажиллагаандаа блокчэйн технологийг хэрхэн ашиглаж болох талаар бодож эхэлсэн. Бид шинэ зүйл бүтээхийг хүсэж байгаа гэдгээ мэдсэн. Харилцагчдаа урамшуулахад хэрхэн блокчэйн технологийг ашиглаж болох талаар мэдэхийг хүссэн. Мөн бид зөвхөн санхүүгийн элитүүдэд биш жирийн иргэдэд баялаг бүтээх эрхэм зорилгынхоо хүрээнд тухайн бүтээгдэхүүнийг яаж бүгдэд хүртээмжтэй болгох талаар судалсан. Ингэж л АрдКойн мэндэлсэн. Манай баг уг төсөл дээр нилээдгүй ажиллаж, ямархуу байх дээр маш их хэлэлцсэн. Ихэнх блокчэйнд суурилсан криптовалютууд нь үнэ цэнээ хадгалдаг, төлбөр тооцооны хэрэгсэл байдаг бол АрдКойны үнэ цэн нь өсөж дэвшиж буй Ард Санхүүгийн Нэгдлээс үүсдэг. 

Манай харилцагчийн урамшууллын хөтөлбөрийн ард банкны үйлчилгээнээс эхлээд даатгал, зээл зэрэг салбарт ажилладаг 20 гаруй компаниудаас бүрдсэн томоохон экосистем бий. Мөн АрдКойны нийлүүлэлт хязгаарлагдмал тул үйлчлүүлэгчдийн үнэнч байдлыг АрдКойны үнэ цэнтэй уялдуулах энэхүү арга нь бид криптовалютын төрөлхийн үнэ цэнийг зөвхөн төлбөрийн хэрэгсэл болохоос гадна өдөр бүр зах зээл, үнэ цэнийг өсгөхөд тусалж байна гэсэн үг юм.

Эцэст нь, Ардын хэрэглэгчид Ард Аппаар дамжуулан санхүүгийн үйлчилгээг авангаа АрдКойноо үнэ төлбөргүй цуглуулах боломжтой. Үйлчлүүлэгчид Ард Аппад бүртгүүлэх эсвэл аль нэг үйлчилгээг авах болгонд АрдКойны урамшуулал авсаар байх болно. Амжилттай нэгдэл компаниар баталгаажсан криптовалютын урамшуулал бүхий хамгийн сүүлийн үеийн хэрэгслээр дамжуулан хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ болон үнэнч харилцагчдыг урамшуулах энэхүү хослол нь манай салбарт онцгой зүйл гэдэгт бид итгэдэг.

Нөлөө

Үүссэн цагаасаа хойш АрдКойн 2,000 хувийн өсөлт үзүүлсэн. АрдКойныг анх гаргаж байхдаа хувьцаа эзэмшигчдэдээ 1 тэрбум АрдКойн хувь тэнцүүлэн олгож байсан. Тухайн үед бид уг дүнг 1 тэрбум төгрөг гэж үнэлж байсан болтэр дүн нь одоо 45 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болоод байна. Гурван жилийн өмнө 1 АрдКойн 2 төгрөгийн үнэлгээтэй байсан бол 2 жилийн өмнө 4 төгрөг хүрсэн. Түрүү жил 200 төгрөг хүртэл өссөн. Ийм өндөр өсөлт үзүүлсэн өөр ямар ч хөрөнгө оруулалтыг би мэдэхгүй.   

АрдКойн нь бусад явцуу байр суурьтай, ямар нэг дотоод үнэ цэнгүй криптовалютуудтай харьцуулахад өсөх асар их бололцоотой. Бид АрдКойны олон улс дахь хүртээмжийг нэмэгдүүлж, илүү олон хэрэглэгчидтэй болсноор цаашид АрдКойны үнэ цэнийг тогтворжуулахад тусална гэж үзэж байна.

Манай компани болон хувьцаа эзэмшигчид АрдКойны санхүүгийн өгөөжид тун сэтгэл хангалуун байдаг. Харин намайг улам их баярлуулж байгаа зүйл бол бид жирийн хүмүүсийн амьдралыг өөрчлөх баялаг бүтээж чадсан явдал юм. АрдКойн эзэмшсэн иргэд гэр бүлийнхээ амьдралыг илүү сайн сайхан болгож, санхүүгийн чадамжаа нэмэгдүүлж  чадсан тухай түүхийг би байнга сонсдог.