Ч.ГАНХУЯГ (АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ)

pic

Улаанбаатар хотын хөгжил, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн сайжруулах талаар ямар бодолтой байна вэ?

Худалдааны танхим нь Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаална, тэдний дуу хоолой болж ажиллана. Төрд тэдний дуу хоолойг хүргэх юм. Нөгөө талаар популистууд дуугарч чадаж байгаа бол бид, бизнесмэнүүд сөрж зогсож, ажиллах юм. Эрүүл саруул ухаанаар асуудалд ханддаг улстөрчид биднийг дэмжиж ажиллах байх. Нийслэлд маань Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадны хөрөнгө оруулалттай компаниудын оффис Улаанбаатар хотод л байрладаг. Улсын бүх салбарын гол ажлууд нийслэлд л явж байна. Хүн амын олонх нь энэ хотод суурьшин амьдарч байна. Тэгэхээр бизнес, эдийн засгийн өрсөлдөх чадварыг Улаанбаатар хот бий болгоно. Монгол Улсын хөгжлийн нүүр царай нийслэл маань шүү дээ. Тийм учраас хотын асуудлыг зөвхөн хотын захиргаа шийдэх ёстой гэж хаялгүйгээр хотын хөгжлийг хамтдаа шийдье, хөгжүүлье, сайхан тохилог, эмх замбараатай хотыг хамтдаа бий болгож, хөгжүүлье гэсэн зорилготой бизнесмэнүүдийн үүсгэн байгуулсан танхим цаашид үйл ажиллагаагаа эрчимтэй идэвхтэй явуулна. Мөн ирээдүйд Ази, бүс нутагтаа Улаанбаатар хотыг санхүү, бизнесийн төв болгох алсын хараатай ажлаа уялдуулж ажиллана.

Эх сурвалж: Mongolian Economy сэтгүүл 2015/4 №9, 10

« Буцах