Ч.Ганхуягийн санаачилга биеллээ олж эхэллээ

pic

Улсаараа "Хөрөнгө оруулагч Үндэстэн" болох Ч.Ганхуягийн санаачилга биеллээ олж эхэллээ. Түүний таван жилийн өмнө ярьж байсан бүхэн өнөөдөр бодит ажил болж, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн хувьцаа эзэмшигчид үүний үр шимийг хамгийн түрүүнд хүртжээ. Тус компанийн хувьцаа он гарснаас хойш хөрөнгийн биржийн арилжааны самбарт тогтмол тэргүүлж, хувьцаа эзэмшигчид нь өндөр өгөөж эндээс хүртэж чадсан байна. Нэгж хувьцааны ханш нь 10 мянга давж, биржийн арилжаагаар даваа гарагт 9550 төгрөгөөр хаагдлаа. Энэ оны хоёрдугаар сарыг 2000 төгрөгөөр "Ард"-ын хувьцаа эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр 9550 төгрөгт хүрч, ялимгүй бууралт энд ажиглагдлаа. Компанийн үнэлгээ нь үсрэнгүй тэлж, түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Одоогоор хамгийн их өгөөж буюу хөрөнгийн бирж дээр өндөр өсөлт үзүүлсэн бүтээгдэхүүн "Ард санхүүгийн нэгдэл"-ийн хувьцаа болж байгаа юм.

"Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганыг 2016 оны нэгдүгээр сард Ч.Ганхуяг зохион байгуулж, үүнээс хойш жил бүр хийсэн. Энэ үед нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хувьцаа эзэмшигч өнөөдөр 10 дахин мөнгөө нугалж, 10 сая төгрөгтэй болжээ. Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгт хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтын бодит боломжийг танилцуулах нээлттэй платформыг тэрбээр анх санаачилсан юм. Хөрөнгө, санхүүгийн зах зээлийн талаар иргэд, олон нийтэд зориулсан арга хэмжээ өмнө нь байсангүй. Тэгвэл Монголын хамгийн олон оролцогчтой, шинэ содон хэлэлцүүлэгтэй чуулганыг Ч.Ганхуяг зохион байгуулж ирлээ. Монголын эдийн засгийн чуулган мөн л түүний бүтээл, санаачилга байсан.

Монголын хөрөнгийн бирж дээр "Ард санхүүгийн нэгдэл"-ийн нийт 28.6 сая ширхэг үнэт цаас бүртгэлтэй байна. "Мөнгө унтах ёсгүй" хэмээн Ч.Ганхуяг үргэлж ярьдаг. Тэгвэл өнөөдөр "Ард" руу хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс 1000 хувийн ашиг хийжээ. Хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг ч үүгээр таниулж, олон хүн өнөөдөр хувьцаа, койны талаар сонирхож, сураглаж эхэлсэн. Ард Койн нь "Ард санхүүгийн нэгдэл"-ийн таван жилийн хүч хөдөлмөрийн үр дүн юм.

Монголын хөрөнгийн биржийн үнэлгээ 3.5 их наяд төгрөгт хүрч, энэ оны түүхэн дээд үзүүлэлтээр бүртгэгдээд байна.

"Би ядуу улсын баян иргэн болохыг хүсээгүй ээ. Би энэ улсын хамгийн баян болохыг ч зориогүй. Түүгээрээ бус бусдаас ондоо сэтгэдэг гэж боддог. Би баян улсын иргэн байхыг энэ амьдралынхаа зорилгоо гэж томьёолсон. Баялгийн дахин хуваарилалтыг хийнэ гэж зорьсон. Түүнийгээ ил тодоор зарлаж байгаад хийсээр ирсэн. Ядарлаа гэж зогсоогүй. Томдлоо гэж эргэлзээгүй. Зүгээр л хийсээр ирсэн. Би баян Монголд итгэдэг" хэмээн өөрийн цахим хуудаснаа "Ард"-ын Ч.Ганхуяг бичжээ. Түүний тодотгол 5, 6 жилийн өмнө "Хас" байлаа. Харин одоо "Ард" болжээ.

Чулууны Ганхуяг гэж хэн бэ. Түүний хувьд Монголын анхны банк бус санхүүгийн компанийг байгуулсан. Энэ нь Хөгжлийн алтан сан буюу одоогийн Хас банк. Ингээд зогссонгүй. Анхны лизингийн компанийг байгуулсан нь Хас Лизинг. Монголчууд, бизнес эрхлэгчид өнөөдөр томоохон дүнтэй хэрэглээ, хэрэгцээгээ энэ төрлийн санхүүгийн үйлчилгээгээр дийлэнх нь хангаж, бүрдүүлж байна. Монголын анхны Хадгаламж зээлийн хоршооны "автор" бол Ч.Ганхуяг юм. Түүнийг Монголын санхүүгийн зах зээлийн "загалмайлсан эцэг" гэвэл хэтийдсэн дүгнэлт энэ болохгүй биз ээ. Санхүүгийн салбарын бүхий л төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааг тэр бий болгож ирсэн байна. Анхдагч гэвэл илүү онох.

МИК буюу Монголын ипотекийн корпорацийг анх байгуулж, хожим нь 100 гаруй мянган өрх үүгээр дамжин байртай болжээ. Санхүүгийн зах зээлд түүчээ болж, шан татсан олон, олон алхмыг Ч.Ганхуяг хийж, хэрэгжүүлсэн байна. Түүний бизнест хөрөнгө оруулалт хийсэн хэн ч хохирч, эсвэл удирдсан компани нь дампуурч байсан жишээ алга. Монголын анхны санхүүгийн нэгдлийг байгуулсан нь Тэнгэр санхүүгийн нэгдэл. Монголдоо анхлан хувийн тэтгэврийн санг тэрбээр үүсгэн байгуулж байсан. Энэ нь Монголын тэтгэврийн нэгдсэн данс буюу одоогийн Ард лайф. Монголд хоёр санхүүгийн нэгдэл байгуулсан цор ганц хүн нь Ч.Ганхуяг юм. Хоёр дахь бүтээл нь өнөөдрийн "Ард санхүүгийн нэгдэл". Тус нэгдлийн өсөлт, тэлэлтийг өнөөдөр хүн бүхэн ярьж, үр шимийг нь хувьцаа эзэмшигчид нь бодитоор хүртэж буй. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал өрнөж байна. Үүнээс хамтаараа хожих, хөрөнгөжих цаг болсныг "Ард"-ын Ганхуяг хэллээ.

http://www.assa.mn/a/59218?fbclid=IwAR1GqtXERwRQuVkOtREbfH-LvA70yEz6nNtE5Epqlka8e9yZwpEA_ivohYs

« Буцах