За, манайхан, энэ сайтыг хараа овоондоо оруулж байгаарай. Бүх юм зайнаас, цахимаар шүү

pic

Бидний хувьд 1.7 сая хүнд нэгбүрчлэн холбогдож зааж өгөх боломжгүй юм. Эзэн хичээвэл заяа хичээдэг. Үз, оролд, сур, хажуухаасаа сурагла. Багаар ор. Ашиг хийж суралц. Гүйхээсээ өмнө мөлхөж сур гэдгийг санаарай. (Давхихаасаа өмнө алхаж сур гэдэгч билүү?)

Миний хувьд 1991 оноос (чихэр, бохьны цаас, ундааны бөглөө наймаалцах, пээдэлцэх, шүүрэлцэх, мөнгөдөх зэргийг оруулбал 1978 оноос гэж хэлнэ) бизнес хийж, олж, алдаж явсаар бие, сэтгэлээ сайтар бэлдчихсэн нэгэн. Аливаад гэрийн даалгавраа хэд хэдэн удаа хийж байж, дараа нь хэдэн удаа толгойдоо эргэлдүүлж байж, багийнхандаа шалгуулж байж та бүхэнд санал болгож байгаа гэдгийг санаж, тоглоомонд оролцохыг сануулья. Алдах байх ч тун ховор бөгөөд ажил, амьдралд нөлөөлөхгүй хэмжээнд алдагдлын дээд хязгаарыг тогтоож заншсан. Хэлбэрэлтгүй.

Тоглоомонд орохдоо зах зээл дээр ёстой нэг азарган чоно мэт төгөлдөршчихсөн нөхөд цаад талд чинь байдгийг санаж, сэрэмжтэй байхыг хүсье.

Өнөөдөр та бүхэндээ миний зүгээс өгөх хамгийн энгийн зөвлөмж - хөрөнгө оруулах нь арилжаа хийхээс тэс ондоо зүйл гэдгийг ухаж ойлгохыг хичээгээрэй. Тэгээд та бүхнийг эхлээд хөрөнгө оруулж сурахыг уриалж байна. Амжилттай хөрөнгө оруулж сурья гэвэл намайг ягштал дагана уу? Амжилт!

#ARDX

#АвДар

https://ard.mn/?fbclid=IwAR3r9fSDGSelnHGKB9lLbE5tEQ1Mb5RyYTwilwWYyR6_HrqM0zjOiWpcLbw

« Буцах