УБХТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГ СОНГОГДЛОО

pic

Нийслэл хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ) нь 2015 онд байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж эхлээд тав дахь жилээ угтаж байна. УБХТ нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийн төлөөллийн оновчтой санал санаачилгыг эрх бухий байгууллагуудад хүргэх зорилготой ажилладаг юм.

Танхимыг Удирдах зөвлөлийн гишүүд хоёр жилийн хугацаатай ээлжлэн удирддаг бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр М-Си-Эс Группын Ерөнхийлөгч Ж.Од, хоёр дахь Ерөнхийлөгчөөр Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нар тус тус ажилласан.

Энэ удаагийн УБХТ-ын Удирдах зөвлөлийн ээлжит хурлаас Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тус Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр нийслэл хотыг цэвэр цэмцгэр, аюулгүй, иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 2019/10/21

« Буцах