Санхүүгийн хүртээмжтэй байдлыг түгээгч

Форбес сэтгүүлээс нэрлэдэг дэлхийн шилдэг 100 бичил санхүүгийн байгууллагын нэгээр шалгарсан ХасБанкийг үүсгэн байгуулагч

 
 

Банкны салбарт түүчээлэгч, Шилдэг удирдагч, Бизнесмэн

Монголын Хөрөнгийн Биржийн тэргүүлэгч компани Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал (+300 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй)

 
 

Салбартаа болон нийгэмд манлайлагч

Сангийн дэд сайд асан, Монголын Эдийн Засгийн Форумыг санаачлагч, Дэлхийн залуу манлайлагч (YGL) форумын гишүүн

1
1

Хутагт овогтой Чулууны Ганхуяг нь туршлагатай банкир, бизнесмэн бөгөөд санхүүгийн хүртээмжтэй байдлыг түгээгч юм. Ард Санхүүгийн Нэгдлийн Үүсгэн Байгуулагч, Гүйцэтгэх Захирлын хувьд тэрээр Ардын хэд хэдэн охин компаниудын ТУЗ-д оролцоотой байж, хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал, Ард Кредит, Ард Даатгал, Ард Секюритизын ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Түүний банк, санхүүгийн салбар дахь 30 жилийн туршлагаар удирдуулж буй Ард Санхүүгийн Нэгдэл нь Монголын Хөрөнгийн Бирж дээр эхнээсээ хоёрт жагсах компани болж чадсан. Тэрээр Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх, Монголын Эдийн Засгийн Форумын үүсгэн байгуулагч гишүүнээр ажиллаж байсан. Мөн Сангийн дэд сайдын албан тушаалыг хашиж байв. Ч.Ганхуяг нь Будапешт хотын Корвинусын их сургуулийн шилдэг 10 төгсөгчдийн нэгээр нэрлэгдэж байв. Түүний хийж, гүйцэтгэсэн  бүтээлүүдээс The Economist, The Atlantic, The Financial Times, болон New York Times-д нийтлэгдэж байжээ.

Түүний тухай илүү ихийг мэдэх
https://www.youtube.com/watch?v=z4yIdVVqJGg

Миний түүхээс

Онцолсон